Биднийг дагах

БҮРЭН АВТОMAT ДӨРВӨН УЛИРЛЫН ШИЛЭН ХҮЛЭМЖ






-40 хэмийн хүйтэнд ургац авах боломжтой
Олон  улсын стандартын тоног төхөөрөмж
Дөрвөн улирлын гидропоник хүлэмж
Шинэ Эрүүл Монгол ургацыг хүргүүлэн авах боломжтой
ТӨГС УРГАЦ ХХК

Бид 2016 оноос хойш хэрэглэгчиддээ өдөр бүр шинэ, эрүүл ахуй, чанарын стандарт хангасан аюулгүй орчинд тариалсан өргөст хэмхийг зах зээлд нийлүүлж байна. Ингэснээр импортоор орж ирсэн ижил төрлийн чанаргүй ногоог бууруулах, дотоодын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, Монгол улсын хүнсний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулах давуу талуудтай юм.

Төгс ургац ХХК нь 2016 онд гадаад худалдаа, газар тариалан эрхлэлт, цэцэрлэгжүүлэлт, хүнсний ногоо тариалалт, худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд орчин үеийн дэвшилтэт, ухаалаг технологийн Голланд загварын бүрэн автоматжсан дөрвөн улирлын хүлэмжийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороонд барьж байгуулан амжилттай ажиллаж байна. 

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Үндсэн түүхий эд болох үр, эрдэст чулуун хөрс, үрсэлгээний хөрс, нахиалах үеийн хөрс зэрэг түүхий эдийг уг технологоор дэлхийд тэргүүлэгч улсуудын гэрээт бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдээс шууд захиалан авдаг бөгөөд тээвэрлэлтийг дотоодын тээвэр зуучын байгууллагаар өөрийн агуулахад хүргүүлэн хадгалалт хийдэг. Бид Голланд, ОХУ, Чех зэрэг олон орны үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж туршлага судалсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид бүтээгдэхүүнээ хүнс нарийн ногооны бөөний төв болох барс зах дах гэрээт салбаруудаар борлуулдагаас гадна И-март /E-mart/, Номин, Сансар, Миний дэлгүүр супермаркетын сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дараагийн алхам болгож савлагааны шинэ тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд одоогийн савлагааны загварт нэмэлт өөрчлөлт оруулж өөрсдийн лого бүхий жижиглэн хүнсний уут баглаатай болгож хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллаж байна.